Duger LiveSub гэж юу вэ?
Duger LiveSub нь яриаг AI ашиглан бодит цагт таниж, хадмал болгон харуулдаг Windows програм хангамж юм. Мөн Монгол хэлний ярианы Англи орчуулга болон session-ийн SRT хадгалалтын боломжтой.
LiveSub ямар хэл дээр хадмал гаргах вэ?
LiveSub-ийн үндсэн real-time caption функц нь Монгол хэлний яриаг Монгол хадмал болгон гаргахад зориулагдсан.
Орчуулга хийх боломжтой юу?
Тийм. LiveSub нь Монгол хэлний ярианы хадмалыг Англи хэл рүү бодит цагт орчуулах боломжтой (Монгол → Англи чиглэлтэй). Орчуулгын эрх болон цагийн багтаамж нь сонгосон лицензээс хамаарна — Starter багцад ороогүй, бусад багцад цагийн хязгаартайгаар багтсан.
SRT файл хадгалж болох уу?
Тийм. Session дууссаны дараа үүсэн хадмалыг SRT subtitle файл болгон хадгалж болно. Үүнийг видео монтаж, архив болон бусад контентод дахин ашиглах боломжтой.
Шууд телевизийн эфирт ашиглаж болох уу?
Тийм. LiveSub нь телевизийн эфир болон live production workflow-д ашиглахад зориулагдсан. Chroma key болон хадмалын харагдах байдлын тохиргоог ашиглан production орчиндоо тохируулж болно.
Duger LiveSub OBS Studio болон vMix-тэй ажиллах уу?
Тийм. LiveSub-ийн хадмалыг Display Capture (OBS) болон Local Desktop Capture (vMix) ашиглан оруулж, chroma key-ээр дэвсгэрийг арилган эфирийн дүрсний дээр давхарлаж болно. Бодит тохиргоо, дэлгэцийн зурагтай дэлгэрэнгүй заавар-ыг үзнэ үү.
Live stream-д ашиглаж болох уу?
Тийм. LiveSub-ийг streaming workflow-д бодит цагийн хадмал үүсгэхэд ашиглаж болно. Тухайн streaming setup-аас хамааран LiveSub-ийн output-ийг production програмтайгаа уялдуулна.
Ямар аудио ашиглаж болох вэ?
LiveSub дээр компьютер таниж байгаа тохирох аудио input-аас сонгон ажиллуулах боломжтой. Тухайлбал микрофон болон production setup-аас ирж буй аудио эх үүсвэрийг ашиглаж болно.
Хадмалын дизайныг өөрчилж болох уу?
Тийм. Live орчиндоо тохируулан хадмалын харагдах байдлын тохиргоог ашиглаж болно.
Ямар үйлдлийн систем дээр ажиллах вэ?
Duger LiveSub нь Windows үйлдлийн системд зориулсан desktop програм.
Лиценз хэрхэн ажилладаг вэ?
Хэрэглэгч багцаа сонгон лицензээ идэвхжүүлсний дараа тухайн лицензийн ашиглалтын цаг болон хүчинтэй хугацааны хүрээнд LiveSub-ийг ашиглана. Програм дээрээс session-ийн хугацаа болон лицензийн үлдэгдэл хэрэглээгээ хянах боломжтой.
Яагаад эхлээд Try LiveSub ашиглах шаардлагатай вэ?
Live production бүрийн аудио төхөөрөмж, компьютер болон workflow өөр байдаг. Тиймээс төлбөртэй том багц сонгохоос өмнө Try LiveSub ашиглан өөрийн бодит орчиндоо аудио input, хадмал, workflow, output хэрхэн ажиллаж байгааг шалгахыг зөвлөж байна.
LiveSub автомат орчуулагчийг орлох уу?
LiveSub-ийн translation функц нь AI-д суурилсан бодит цагийн орчуулга. AI орчуулгын үр дүн нь ярианы тод байдал, нэр томьёо, нөхцөл байдал болон эх хэллэгээс хамааран өөр байж болох тул өндөр нарийвчлал шаардсан албан ёсны орчуулгад хүний хяналт шаардлагатай байж болно.
Техникийн тусламж хэрхэн авах вэ?
Duger LiveSub-ийн лиценз болон техникийн асуудлаар Dugermatics-ийн support сувгаар холбогдоно уу. support@dugermatics.com